\
Хүний нөөц

“Ти энд Жи” ХХК нь 1996 онд байгуулагдсанаасаа хойш барилгын зураг төсөл зохиох, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, зочид буудал зэрэг бизнесийн салбаруудад амжилттай ажиллаж байна.

Манай компани өнөөдрийн байдлаар 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Цаашид бизнесийн хүрээгээ тэлж, баталгаатай олон шинэ ажлын байр бий болгож ажиллах болно. Энэхүү хуудсаар танд “Ти энд Жи” ХХК-д ажилд орох хүсэлт гаргах алхмууд шинэ ажлын байрны зарууд болон ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг танилцуулахыг зорилоо.

Бид шинэ ажилтандаа мэргэжлээрээ болон хувь хүнийхээ хувьд амжилт гаргах боломж бололцоог нээж өгөх болно.

Бидэнтэй дараах хаягаар холбоо барина уу.

Холбоо барих: 77113500

Амжилт хүсье!

Сонгон шалгаруулалтын үе шат

“Ти энд Жи” ХХК нь хүний нөөцийн бодлого нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтанд тулгуурлан хүн бүрт тэгш эрх олгодог.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

Анкет татаж авах: TG_анкет.doc

Stage 1

Нээлттэй ажлын байр

Stage 2

Холбогдох анкетыг бөглөнө.

Stage 3

Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг ярилцлаганд урина.

Stage 4

Ярилцлаганд тэнцсэнээр эцсийн шийдвэр гарна.

Ажилтаны нийгмийн хамгаалалын бодлого

Ажиллагсдын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор холбогдох хууль болон компанийн үйл ажиллаганад мөрдөгдөж буй журамд заасны дагуу зохих шагнал, нөхөн олговор тэтгэмж, тусламжийг ажилтан түүний гэр бүлийн гишүүдэд олгодог.

Тухайлбал:

  • Ажилтан шинээр гэр бүл болох
  • Ажилтаны гэр бүлд хүнд бэрхшээл тохиолдох
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах
  • Бусад шалтгаанаар компаниас зээл авах... зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компанийн зүгээс үзүүлдэг.

Хөнгөлөлт:

Хоол, унаа,утасны төлбөрийн хөнгөлөлт зэрэг хөнгөлөлтүүдийг ажилтнууддаа үзүүлдэг.