4374 метрийн оргилд Hoermann салбарын туг мандлаа.

Манай компанийн ажилтан Б.Батдэлгэр 2020 оны 07-р сарын 11 өдөр Монголын хамгийн өндөр оргил болох Алтан таван богдын Хүйтний Оргилд /4374м/ Hoermann салбарын тугийг амжилттай мандууллаа.

Монгол орны дээвэр болсон оргилд манай компанийн салбарын туг мандсанд бахархаж, баярлаж байна.

Амжилттай авиралт хийж, snowboard-аар гулгалт хийж буусан анхны хүмүүсний нэг болсон Б.Батдэлгэртээ баяр хүргэе.

Түүний аялалын аюулгүй байдал, амжилттай авиралт, гулгалт хийхийг ерөөж байгууллагаас ивээн тэтгэлээ.