Барилга Экспо-2019 амжилттай оролцлоо.

2019 оны 04-р сарын 26-28 өдрүүдэд болсон барилгын үзэсгэлэн яармаг 2019 манай Дээврийн материалын төв салбарын хамт олон маань амжилттай оролцлоо.

Уг экспод Монголын барилгын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас гадна манай улсын зах зээлд нэвтэрч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор Итали, Герман, Польш, Чех, Турк, Япон, Солонгос, Орос,  Хятад, Тайван зэрэг орны тэргүүлэгч үйлдвэрлэгчид зэрэг 220 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцсон байна.