Угсралт, Суулгалт

Heritage угсралтын заавар Heritage угсралтын заавар

Сэтгүүл үзэх »

Classic угсралтын заавар Classic угсралтын заавар

Сэтгүүл үзэх »

Milano угсралтын заавар Milano угсралтын заавар

Сэтгүүл үзэх »

Shake угсралтын заавар Shake угсралтын заавар

Сэтгүүл үзэх »

Oberon угсралтын заавар Oberon угсралтын заавар

Сэтгүүл үзэх »


Угсралтын заавар

ДЕКРА ( Decra )дээврийн хавтан

Барилгын дээвэр нь тухайн барилгыг бороо, цас нар салхины нөлөөллөөс олон жилийн туршид хамгаалж байх үүрэгтэй маш чухал хэсэг юм. Иймд дээврийн хийц, загвар болон материалаа сонгохдоо аль болох олон жил байгал цаг уурын элдэв нөлөөлөлд орохгүй байж чадах, чанартайг нь сонгохыг бид таньд зөвлөж байна. Бидний санал болгож танилцуулж буй ДЕКРА метал дээвэр нь дэлхийн олон оронд 50 гаруй жил ашиглаж буй олон улсын барилгын стандартад нийцсэн сайн чанартай бүтээгдэхүүн тул таны шаардлага сонголтод тохирно гэдэгт итгэлтэй байна.

ДЕКРА дээврийн хавтангын давуу талууд:

  • Олон жилийн туршид өнгөө алдахгүй чулуу нь ховхорч унахгүй.
  • Харагдах байдал нь вааран дээвэр хэлбэртэй, өнгө үзэмж сайн
  • Олон өнгийн болон загварын сонголттой.
  • 2 талаас нь цайрдаж хийсэн тул зэвэрч цоорохгүй.
  • Галд тэсвэртэй.
  • Салхи шуурганд тэсвэртэй.
  • Бороо мөндөрийн дуу чимээг саринуулдаг.
  • Хөнгөн учраас барилга байгууламжын даацанд нөлөөлөхгүй.
  • Ямар ч хэв загварийн дээвэрт тааруулж угсарч болно.
  • Угсархад хялбар хугацаа бага шаардана.
  • Халуун хүйтэн эрс тэрс уур амьсгалд олон жил чанара алдахгүй байж чадна.

ДЕКРА ДЭЭВРИЙГ УГСРАХ ЗӨВЛӨМЖ

Декра дээврийг угсрахдаа металын хайч, тэгшлэх, нугалах багажийг ашиглан зааврийн дагуу угсарч байж чанар стандартад нийцнэ.

1. Дээврийг угсрахын өмнө каркас шувуун нуруу хүрээ банз нь зургийн дагуу хийгдсэн байна. Дээвэр бэхлэх дай модыг шувуу нуруун дээр 370мм зайтайгаар хадаж бэхэлнэ. Харин манасардгүй буюу ер нь хар цаас тавих шаардлагүй гэж үзвэл хавтангаа шууд тавьж болно. Шувуун нурууны дээд оройд нуруу төмөр тавих модон пруссыг 25 мм зузаан 50 мм өндөр хэмжээтэй бэлтгэж хадна. Зураг.FIG–2.1.1

2. Дай модон дээрээ хамгийн дээрээс нь эхлэн хавтангаа өрөх ба тоосгоны өрөлт хэлбэртэй тавина. Иймд захын догол дээврүүд нь хэрчигдэн хоёр захаднь орох нөхцөлтэй. Зураг. FIG – 3.1.1

3. Хавтанг өрөх явцдаа нэг хавтанд4 хадаасхадагдахаар 60-70 мм-ийн зэвэрдэггүйхадаасаар хажуунаас нь дай модруу давхар хадаж өгнө. Эгнээ бүрийн хадаасныбайрлал солбисон байдалтай байна. Зураг . FIG – 3.3.1

4. Дээвэр дээр ажиллахдаа зөөлөн ултай гуталтай байх ба 2 хавтангийн уулзах хэсэгт дай модны тус газар ховилын дагуу гишгэх ёстой. Ховилын оройгоор гишгэж болохгүй.

5.Хажуугийн ирмэгт тулах захын хавтанг нугалах багажаар тэгшлэн 40 мм-ийн хэмжээтэй дээш нь нугалж дээрээс нь хажуу эмжээрээ өмсгөж хажуунаас нь хадаж бэхлэнэ.Зураг. FIG- 4.3.2,4.6.3

6.Нуруу төмөр тавих хавтангийн оройн хэсгийг мөн нугалагчаар тэгшлэн 40 мм дээш нь нугалж нуруу төмөр доогуураа оруулан суулгаж хажуунаас нь хадна. Зураг FIG - 3.6.4, 4.6.3

7.Усны ховил тавихдаа ховил төмрөө дээврийн шувуун нуруунд тулгаж байрлуулна. Зурагт үзүүлсэний дагуу байрлуулж угсарна.Зураг. FIG -1.5.1, 1.5.3

Энэхүү ДЕКРА дээврийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.deever.mn www.ahiroof.com веб хуудсуудаар орж танилцаж болно.