Чанартай бүтээгдэхүүн, найдвартай шуурхай үйлчилгээ

Бид олон улсын стандартын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн захиалагч, худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн найдвартай шуурхай үйлчлэх болно.

Компанийн танилцуулга

“Ти энд Жи” ХХК нь 1996 онд байгуулагдаж анхандаа барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 60 гаруй ажилтантай барилга-архитектурын зураг төсөл зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт худалдаа, угсралт зочид буудал зэрэг хавсарсан бизнес эрхэлдэг барилгын салбартаа тодорхой байр суурь эзэлсэн компаниудын нэг болон өргөжижээ.

“Ти энд Жи ” ХХК нь 1996 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт харъяалагдаж ажилладаг хувийн компани бөгөөд барилгын зураг төслийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа 19 жил явуулж байгаа болно.

Тус компани нь анх 4 хүнтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр барилгын зураг төсөл, барилгын материалын импорт, барилга угсралт, зочид буудал зэрэг хавсарсан бизнес эрхэлдэг нийт 50 гаруй хүнтэй, салбартаа тодорхой байр суурьтай байгууллагуудын нэг болон өргөжижээ.

Ажил үйлчилгээгээ тасралтгүй явуулж ирсэн өнгөрсөн 18 жилийн хугацаанд нийслэл болон хөдөө орон нутагт баригдах нийт 300 орчим барилга объектын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд түүнээс 70 орчим хувь нь баригдаж ашиглалтанд орсон байна.

Манай компани өнгөрсөн хугацаанд “Худалдааны гудамж-2005” хот байгуулалтын төсөл, “Голомт хотхон” орон сууц үйлчилгээний цогцолбор /15 давхар 5 сууц бүхий/ “Санзай хотхон” –20 га, “SOS хүүхдийн тосгон”, “Макс-тауэр” цогцолбор /13 давхар/ Хаан банкны төв офис, Кока Кола –үйлдвэр, “Вива сити” залуучуудын орон сууцны хотхоны барилга, Женекс ХХК-ийн офис, УИХ-н шинэ ордон, “Энканто таун” орон сууцны хотхон,аймгуудын спорт цогцолбор, Оюу толгойн ажилчдын суурин зэрэг олны мэдэх орон сууц олон нийтийн томоохон обьектуудын зураг төслийг амжилттай гүйцэтгэж барилгын зураг төсөл боловсруулах чиглэлд арвин их туршлага хуримтлуулан ажиллаж байна.Дээрхи хугацаанд боловсруулсан архитекторын бүтээлийн нэг нь МАЭ-ийн нэрэмжит шагнал, 4 нь оны шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан юм.

Мөн тус компани 2008 онд шилдэг зураг төслийн байгууллагаар шалгарч барига хот байгуулалтын яамны өргөмжлөлөөр шагнагдаж байсан.

Манай байгууллагын инженер техникийн ажилчид нь хэрэглэгчдийн ашиг сонирхолыг хангасан,холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, сатандартыг мөрдөн мэргэжлийн өндөр түвшинд зураг төслийн ажлаа хийж гүйцэтгэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Бид сүүлийн жилүүдэд гадаадын зураг төслийн болон захиалагч байгууллагуудтай хамтран ажиллаж тэднээс илүү их туршлага, мэдлэг хуримтлуулж амжилттай хамтран ажиллаж байна. Тухайлбал : Малайзийн “Винафури" компанитай Улаанбаатар хотод барих хямд өртөгтэй 1000 айлын орон сууцы төсөл, БНХАУ-ын “China international desigin and engneering” компанитай Улаанбаатар Буянт-Ухаад барьсан 5000 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын зураг төсөл, Малайз улсын “ARX-3” архитектурын компанитай Улаанбаатар хотод баригдах “Holiday INN” зочид буудал, Кувейтын “DAMEC” компанитай УИХ-н шинэ ордоны зураг төслүүд дээр амжилттай хамтран ажилласан.

Манай компани өнөөдөр мэргэжлийн өндөр чадвартай ажилчидтай компьютер, программ хангамж (Барилгын инженерийн тооцооны LIRA-9.0 болон архитекторын бусад программууд) бусад техник хангамжаар хангагдсан, өөрийн гэсэн ажлын байртай, зөвлөх инженер, архитектор тус бүр-1 мэргэшсэн болон бусад архитектор-5, инженер конструктор -3 боон бусад ИТА-нуудаас бүрдсэн, ажиллагсдынхаа мэргэжил, чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудалд илүү анхаардаг эвсэг хамт олон болжээ.

Тус компани өнөөдөр улсын төсөвд жилдээ 350 гаруй сая төгрөгний татвар төлж байна.

Компанийн бизнес үйл ажиллагааны талаарх товч танилцуулга:

Alukon цонхны хаалт товч танилцуулга

ALUKON хамгийн сүүлийн үеийн техник ашиглан өндөр чанартай материалаар цонхны хаалт, гадна талын жалюзи, шавьжнаас хамгаалах тор зэргийг хийдгээрээ олон ...

Newwest зочид буудал товч танилцуулга

“Newwest” нь Монголын нийслэл Улаанбаатар хотод байрладаг 2007 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, 3 одны зэрэглэлтэй, зочины 24 өрөөтэй зочид ...

Дээврийн материалын төв товч танилцуулга

"Ти энд Жи" ХХК нь 2000 оноос эхлэн дээврийн материалын импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Польш, ...

Hoermann товч танилцуулга

Германы Hoermann Групп нь анх 1935 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхий дахинд баталгаат, чанартай бүтээгдэхүүнийг, түргэн шуурхай, нийлүүлж угсрах ...

Барилгын зураг төсөл товч танилцуулга

Ти энд Жи ХХК-ийн Зураг төслийн группын танилцуулга “Ти энд Жи”ХХК нь 1996 онд байгуулагдаж анхандаа барилгын зураг төсөл боловсруулах ...