2019-04-30

Монголын гольфчдийн анхдагч

Гольфийн дүрмийн гол онцлог нь ёс зүйтэй байх. Энэ нь “Tee time” хэмээх гольфын соёл, дүрмээр зохицуулагдана. Энд дэг журамтай байх, тохирсон цагтаа тоглож чадахгүй байлаа ч заавал биеэр очиж энэ тухайгаа илэрхийлэх жишээтэй. Мөн талбай дээр жийнсэн өмд, ботинктой явах нь зохисгүй. Өндөр зэрэглэлийн талбайд ийм хувцастай оруулдаг ч үгүй. Заавал захтай цамц өмсөх гэх зэрэг байдлаар хүнийг төлөвшүүлэхээс гадна сэтгэл зүйн тэвчээрийг сургадаг.

Энэ бүх шинж чанар бизнесмэн хүнд төвлөрсөн эсэхийг тандахын тулд бизнесийн хамтрагч түншүүдтэйгээ заавал гольфийн талбайг зорьдог жишиг олон улсад нэгэнт тогтжээ. Хамтарч ажиллах боломжтой хүн үү, үгүй юү гэдгийг шалгадаг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, гольфын спорт нь  хүнийг маш сайн таниулж чаддаг байна. Сайн эсвэл муу тоглож байгаагаар нь ажлын амжилтыг нь ч дүгнэж болдог. Энэ тухай “Заг” группийн захирал Б.Нэмэхбаатар хэлэхдээ “Жаахан алдаа гаргамагцаа уурлаж, цохиураа шидэх мэтээр янз бүрийн авир гаргах хүмүүс байдаг. Эсвэл чимээ гаргаж, хоорондоо ярих байдлаар бусдынхаа тоглолтын эрч, анхаарлыг алдагдуулдаг. Тоглолт дундаас тэвчээр нь алдарч хаяад явах нь ч бий. Ийм хүн хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй. Ид ажил эхлээд явж байтал жаахан бэрхшээл гарахад хаяад явах магадлал өндөртэй” гэж байлаа.

Б.Нэмэхбаатар гуай Монголын гольфийн анхдагчдын нэг, өдгөө ахмад сонирхогч. Түүнтэй хамт 2003 онд нэг зуслангийн хэсэг нөхдүүд тоглож эхэлсэн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Инээмсэглэл” хамтлагийн гэх Хас банкны Ч.Ганболд, “Дефакто” Д.Жаргалсайхан, “Ти энд Жи” компанийн захирал Н.Цогтоо, “Шермикс” компанийн захирал н.Цогтбилэг, нэрт сэтгүүлч Ц.Балдорж нар юм.

Тэдний түүчээ болон өдгөө 16 жилийн дараа ойролцоогоор 200 гаруй хүн гольф тоглох болсон юм.

business.mn

Бусад нийтлэлүүд

  • Барилгын зураг төсөл гүйцэтгэсэн төслүүд
    Сүхбаатар аймгийн Баруун -Урт хотод СПОРТ цогцолбор нээлт...

    Манай компанийн зураг төслөөр баригдсан 800 хүний суудалтай СПОРТ цогцолборын нээлт амжилттай болж, Барилгын яамны са...

    Дэлгэрэнгүй унших

  • Мэдээ мэдээлэл
    Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн талаар

    Барилга МН сэтгүүлийн 2024 оны тавдугаар сарын дугаарт "Ти энд Жи" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Цогтоогийн "Сэргээгдэх эрчим хүчни...

    Дэлгэрэнгүй унших

  • Харилцагч байгууллагууд
    "Ти энд Жи Солар Энержи" ХХК-ийн хамтын ажиллагааны тухай

    БНХАУ-ын Blusesun компанийн төлөөлөл МУ-д хийсэн Bluesun Mongolia Road Show эвент зохион байгуулж, ажиллах үеэрээ манай ко...

    Дэлгэрэнгүй унших