2018-12-16

Шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа.

"Ти энд Жи" ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээг 2018 оны 12-р сарын 15-ны өдөр Ancore event hall-д зохион байгуулагдлаа. Энэ жилийн шинэ жилээр New West зочид буудлын салбарын 10 жилийн ойг мөн тэмдэглэсэн билээ. 

Уг шинэ жилээр New West зочид буудлын салбарын үе үеийн ажилтан, ахмад албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болон манай компанийн нийт хамт олон оролцож нэг өдрийг дурсамжтайгаар өнгөрөөлөө. 

Тус ойгоор New West зочид буудлын салбараас БОАЖЯ-ны Жуух бичгээр 1, МЗХолбооны шагналуудаар 3, Компанийн шилдэг ажилтан 1, Тогооч нарын холбооны Шилдэг ажилтан 1 хүн шагнуулсан бөгөөд 10 жилийн ойн хүрээнд салбарын нийт ажилтхуудыг гарын бэлгээр урамшуулан шагналаа. Хамтран ажиллагч харилцагч байгуулагадаа мөн тусгайлсан гарын бэлэг бэлдэж гардуулан өгсөн билээ. 

Нийт компанийн хэмжээнд БОАЖЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдэг 1, Баянгол дүүргийн хүндэт иргэн тэмдэг 1, БХБЯ жуух бичиг 3, БОАЖЯ Жуух бичиг 1, МЗХолбооны шагналуудаар 6, Тогооч нарын холбооны шилдэг ажилтан 1, Компанийн шилдэг ажилтан 3, Шилдгийн Шилдэг ажилтан 1 тодорч шагналын хур буулаа. 

Шилдгийн Шилдэг ажилтандаа компанийн зүгээс Хайнань аялах эрхээр шагнасан бөгөөд 2019.02.14-ний өдөр яваж гэж байна. 


Бусад нийтлэлүүд

  • Сургалт, уулзалт зөвлөгөөн
    НОГООН БАРИЛГА БА СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    2024 оны 04 сарын 8-ны өдөр Барилга хот байгууллалтын яам Барилгын Хөгжлийн Төв, Newcom group, UNDP /United Nations Development...

    Дэлгэрэнгүй унших

  • Дээврийн материалын мэдээ
    BARILGA EXPO дээврийн материалын төв салбар

    *BARILGA EXPO 2024* Буянт-Ухаа Спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд T&G; LLC Дээврийн Материалын Төв шинэ ...

    Дэлгэрэнгүй унших

  • Мэдээ мэдээлэл
    BARILGA EXPO 2024

    2024 оны 4 сарын 12-14 өдрүүдэд Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгуулагдахBARILGA EXPO 2024  үзэсгэлэнд "Ти Энд ...

    Дэлгэрэнгүй унших