Товч танилцуулга

ALUKON хамгийн сүүлийн үеийн техник ашиглан өндөр чанартай материалаар цонхны хаалт, гадна талын жалюзи, шавьжнаас хамгаалах тор зэргийг хийдгээрээ олон улсын барилгын салбарт нэрийн хуудас болон танигдсан.

1974 оноос бизнес гараагаа амжилттай эхэлсэн бөгөөд анх 3 хүнтэй байсан ALUKON үйдлвэр одоо 400 гаруй ажилтантай олон улсад нэр хүндтэй болтлоо хөгжөөд байна.

Анх жижиг агуулахад цонхны хаалтны үйлдвэрлэл хийж эхэлж байсан ба ALUKON бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж, өнөөдөр сүүлийн үеийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэйгээр 26,000 м2 талбайтай үйлдвэртэй, томоохон компани болж өргөжөөд байна.

Дэлгэрэнгүй танилцуулгыг www.alukon.com-оос харна уу.

Ти энд Жи ХХК нь 2010 оос эхлэн ALUKON-ы Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж, хувийн орон сууц, дэлгүүр үйлчилгээний төвүүдэд Alukon цонхны хаалт суурилуулж байна.