Дотор хаалганы мотор Portomatik

Portomatic танилцуулга Portomatic танилцуулга

Сэтгүүл үзэх »



Дотор хаалганы мотор Portomatik - Саад учруулахгүй, тухтай

Та Hörmann PortaMatic хаалганы мотортой байхад гар удирдлага эсвэл нэг л товчлуур дараад дотор хаалга нээж хаах амархан боллоо. Та энэхүү хаалгыг хувийн болон бусад хэрэгцээний алинд ч хэрэглэх боломжтой бөгөөд ижил төрлийн хаалганы моторуудаас 25% хямд үнэтэй.


Давуу талууд :

Найдвартай дотор хаалганы мотор


Зөөлөн онгойж зөөлөн хаагдах ба маш чимээгүй байна. Хаалга нь маш бага хүчээр онгойх ба танд хамгийн аюулгүй байдлыг санал болгож байна. Хаалгаа хөдөлгөж зогсооход хөнгөхөн хүрэхэд хангалттай.

Сайжруулсан радио систем


Манай сайжруулсан BiSecur радио систем нь та хаалгаа хаасан үгүйд эргэлзэх шаардлагагүй болгож гар удирдлага эсвэл товчлуур дарахад л хаалга онгорхой, хаалттай эсэхийг шалгаж удирдах боломжтой. Та зөвхөн хаалга нээж хаахад энэхүү удирдлагаа ашиглахаас гадна ЛЕД гэрэлтүүлгээ ажиллуулах боломжтой.

Амархан суурилуулж холбогддог.


Хаалганы мотор нь хаалганы дээр эсвэл хүрээний дээр суурилуулдаг бөгөөд гүйдэг зам нь хаалганы хавтастай амархан холбогддог бөгөөд хавтаснаас дараа нь салгаж авахад ямар ч мөр үлдээдэггүй.


Харагдах байдал, гэрэлтүүлгийн функц


Бид Portomatic мотордоо нэмэлт функц суулгаж өгсөн. Жишээлбэл дуу чимээ мэдрэгч, ЛЕД гэрэлтүүлэгчийг хаалга нээж хаагдахад асдаг байхаар суулгаж өгсөн. Илүү чухал зүйл нь гэрэлтүүлэгч нь таны аюулгүй байдлыг хангаж харанхуй үед ойр орчмыг гэрэлтүүлж өгдөг.