Галын үед гүйж хаагдах хаалга

Гүйдэг хаалга танилцуулга /гал утаа нэвтрүүлэхгүй/ Гүйдэг хаалга танилцуулга /гал утаа нэвтрүүлэхгүй/

Сэтгүүл үзэх »

Гүйдэг хаалга танилцуулга Гүйдэг хаалга танилцуулга

Сэтгүүл үзэх »

Hoermann video


Олон арван жилийн туршид Hörmann компани гал түймрээс хамгаалах бүтээгдэхүүнийг иж бүрнээр үйлдвэрлэн Европын хамгийн том нийлүүлэгч болтлоо өсөж чадсан юм. Төрөл бүрийн хувилбартай Т30,Т60,Т90 гэх мэт гал түймэр ба угаараас хамгаалсан ган, хөнгөн цагаан элементтэй шилэн хаалганаас гадна галын хамгаалалттай гүйдэг хаалга энэ бүтээгдэхүүний төрөлд орно. Гүйдэг хаалга нь угаар нэвтэрдэггүй хүн ордог жижиг хаалгыг мөн өөртөө агуулсан байдаг.




Давуу талууд :

Дээд зэрэглэлийн харагдах байдал


Hörmann гүйдэг хаалганы дотоод бүтэц нь 72 мм зузаантай хоорондоо маш сайн барьцалдсан ...... бүрхэгдсэн байх ба хаалганы хавтасны гадар бүрхүүл нь 9 мм зузаантай ямарч залгаагүй гадаргуутайгаараа давуу талтай. Ийм учраас Хорманны хаалганууд дээд үэрэглэлийн чанартай хаалга харагддаг.

Хаалганы хавтасыг нарийн удирдагч


Цилиндр эргүүлэгчтэй зам болон тогтворжуулагч эргүүлэгчтэй зам нь зэрэг ажилласнаар балансийг тэнцвэржүүлэх хамгийн тохиромжтой шийдэл юм. Бөөрөнхий холхивчийн тусламжтайгаар дуу чимээ бага ба амархан ажилладаг. Зам нь 3 төрлийн эрэг боолтоор холбогдоно.

Нэмэлт хамгаалалтын гадаргуутай

Гадаргуу нь хамгаалалттай сувдан ширхэгтэй загвар

Энэхүү хамгаалалтын сувдан ширхэгтэй гадаргуу нь тааруулах, суулгацын үеийн механик гэмтлээс хамгаалагдсан байдаг ба цайрдсан гадаргуутай төрөл нь машин техник ашигладдаг агуулах болон бусад төрлийн газруудад тохирдог. Сувдан ширхэгтэй гадаргуу нь өнгөний сонголттой бөгөөд та өөрийн хүссэн өнгөөр хийлгэх боломжтой.

Босгогүй явган хаалга

Hörmann бол цорын ганц баталгаажсан босгогүй, утаа нэвтрүүлдэггүй хаалга үйлдвэрлэгч юм. Хаалгыг 2 тал руу гаа онгойлж болох ба аврах гарцын байрлалаас хамаарч энэ нь өөр байж болно. 2 хаалга зэрэгцүүлээд байрлуулах боломжтой бөгөөд хоёулаа эсрэг онгойдог байх боломжтой. Шиллэлт хийж өгч болно.