Hoermann distributor салбар маань ЧУТ ISO 9001:2015 амжилттай нэвтрүүллээ.
"Ти энд Жи" ХХК-ийн Hoermann distributor салбар маань 2017 оны 7-р сараас хойш Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2012, Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Бид шинэ оны босгон дээр ISO 9001:2015 Чанарун удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 2018 оны 12-р сарын 15-ны өдөр албан ёсоор гардан авлаа.
Стандартын хөндлөнгийн аудитыг “Монсертф” ХХК гүйцэтгэж баталгаажуулсан бөгөөд Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2012 стандартын баталгаажуулалтыг энэ ондоо хийхээр төлөвлөж байна.
