2019-12-09

Hoermann distributor салбар өргөтгөлийн барилгаа ашиглалтанд орууллаа.

Өнөөдөр буюу 12 сарын 2 дахь долоо хоногийн Даваа гаригт манай 5 шард байрлах Hoermann distributor салбар шинэ өргөтгөлийн барилгаа ашиглалтанд оруулж, албан ёсоор нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 4 салбарын удирдлага, менежрүүд болон Hoermann салбарын нийт ажилтан албан хаагчид оролцлоо.

Ажилчдынхаа нийгмийн халамж, ажиллах орчины асуудалд анхаарал хандуулан 2019 оны 06 сарааас эхлэн хийсэн бүтээн байгуулалттаа өнөөдөр нийт хамт олондоо танилцууллаа. 

Ажилчдын хувцас солих өрөө, Хоол идэх танхимтай гал тогоо, Ажилчдын хувцас угаах угаалгын өрөө, 1 машины дулаан зогсоол, хурлын танхим, оффисын өрөөтэй дулаан тохилог өргөтгөл болжээ. Өргөтгөлийн шалыг эмнэлгийн хулдаасаар бүрсэн нь бактери үржхээс хамгаалдаг, ханыг амьсгалдаг обойгоор хийсэн нь орчины таагүй үнэрийг өөртөө шингээх зориулалттай зэрэг эрүүл ахуйн талаас түлхүү анхаарч барилгын материалуудаа сонгожээ.

Мөн нээлтийн үеэр нийт салбаруудаас Hoermann салбарын нээлтийн үйл ажиллагаанд зориулж бэлэг бэлтгэн иржээ. Дээврийн материалын төв салбарын хамт олон гал тогооны хэрэгсэл бэлэглэхээр болсон бол New West зочид буудлын хамт олон нээлтийн үйл ажиллагаанд катерингийн үйлчилгээгээр бэлэг барилаа. Ерөнхий захирлын зүгээс ажилчдын чөлөөт цагийг зугаатай өнгөрүүлэхээр ширээний теннисын иж бүрэн ширээг бэлэглэлээ. 

Ажилчдын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж, туслаж дэмжсэн нийт  хамт олон, барилгын туслан гүйцэтгэгчдээ баярлалаа. 

Бусад нийтлэлүүд

  • Сургалт, уулзалт зөвлөгөөн
    НОГООН БАРИЛГА БА СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    2024 оны 04 сарын 8-ны өдөр Барилга хот байгууллалтын яам Барилгын Хөгжлийн Төв, Newcom group, UNDP /United Nations Development...

    Дэлгэрэнгүй унших

  • Дээврийн материалын мэдээ
    BARILGA EXPO дээврийн материалын төв салбар

    *BARILGA EXPO 2024* Буянт-Ухаа Спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд T&G; LLC Дээврийн Материалын Төв шинэ ...

    Дэлгэрэнгүй унших

  • Мэдээ мэдээлэл
    BARILGA EXPO 2024

    2024 оны 4 сарын 12-14 өдрүүдэд Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгуулагдахBARILGA EXPO 2024  үзэсгэлэнд "Ти Энд ...

    Дэлгэрэнгүй унших