Товч танилцуулга

Ти энд Жи ХХК нь 2000 оноос эхлэн дээврийн материалын импорт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, одоогийн байдлаар Шинэ Зеландын AHIROOFING компанийн DECRA брэндийн чулуун гадаргуутай металл дээвэр, Польшийн GAMRAT ус зайлуулах систем, усны суваг, софит хавтан, МПК КРЗ-ийн дээврийн хуйлмал битум материал, ICOPAL группийн PVC мембран болон бусад дагалдах хэрэгслүүдийг Монгол Улсад албан ёсны дистрибьютороор борлуулан, угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.
