Манай компанийн Дээврийн материалын төв салбар нь Шинэ Зеландын DECRA брендийн дээврийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагчаар олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж байна.
DECRA дээвэр нь 75 жилийн түүхтэй бөгөөд судалгаа, хөгжүүлэлтэд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, инновацийг шингээж, бүтээгдэхүүнээ байнга сайжруулсаар ирсэн. Мөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийд танигдсан билээ.
Мөн бид олон үзүүлэлтээрээ олон улсын стандартуудыг хангадаг дэлхийд тэргүүлэгч IKO компанийн 50 жилийн баталгаатай, чанарын өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд санал болгон ажиллаж байна.
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр DECRA брендийн Export Sales Manager Alex Kwon-ийн удирдлага дор мэргэжлийн сургалт амжилттай зохион байгуулагдсан.
