Компанийн танилцуулга
Зургийн групп

Ти энд Жи ХХК-ийн зураг төслийн салбар нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Улаанбаатар болон орон нутагт баригдах 290 гаруй барилга, объектыг төлөвлөж, тэдгээрийн 80 гаруй хувь нь амжилттай баригдаж ашиглалтад орсон. Энэ хугацаанд "Худалдааны гудамж-2005" хот байгуулалтын төсөл, "Голомт хотхон" цогцолбор, "Санзай" орон сууцны хотхон (28 га), "SOS хүүхдийн тосгон", МАКС Tower, "MCS Проперти"-ийн "Кока Кола" үйлдвэрийн барилга, Оюу толгойн 4000 ажилчдын суурин, Увс, Баян-Өлгий, Төв, Сүхбаатар аймгуудын спорт цогцолборууд, "Энканто" хотхон, УИХ-ын ордон, Женерал Импексийн оффис, Өмнөговь аймгийн Цогт-Цэций орон сууцны хороолол, Шилтгээн, Вива Сити зэрэг олон төслийг амжилттай гүйцэтгэсэн. Манай баг барилгын норм, дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн, захиалагчдын хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн чанартай бүтээл туурвихыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
