Компанийн танилцуулга
Манай компани 1996 онд байгуулагдаж, барилга хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт, худалдаа, угсралт, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлсээр байна. Өнөөдөр 100 гаруй чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон маань чанар, найдвартай байдлыг эрхэмлэн ажиллаж, Монголын барилгын салбарт нэр хүндтэй, итгэл даах түншийн нэгээр танигдсан юм.
- Барилгын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ – “Ти энд Жи Архитектс” ХХК
 
Манай компани байгуулагдсан цагаасаа хойш барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нийслэл болон орон нутагт нийт 300 орчим барилга, хот байгуулалтын төсөл боловсруулсан бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь амжилттай баригдаж, ашиглалтад орсон байна. Гүйцэтгэсэн төслүүдээс дурдвал: “SOS-Хүүхдийн хотхон”, “Санзай” орон сууцны хотхон, “Голомт” хотхон цогцолбор, “Буянт-Ухаа” спорт цогцолбор, “Хаан банк Макс таур” оффис, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс аймгуудын спорт цогцолборууд, Монгол банкны барилгын шинэчлэл, Христийн сүмийн барилгууд, “Оргил” худалдааны төвүүд, “Энканто” 1, 2, 3 хотхон, “Оюутолгой” болон “Тавантолгой” уурхайн барилга, объектууд, “М-Си-Эс Проперти” ХХК-ийн Кока-Кола агуулахын барилга, “Вива Сити” цогцолбор, Замын-Үүд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно. 2021 оноос “Ти энд Жи Архитектс” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, гүйцэтгэх захирлаар А.Түвшинбаяр ажиллаж байна. Манай зураг төслийн баг нь олон жилийн туршлагатай зөвлөх архитектор, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн бөгөөд орчин үеийн техник, программ хангамжийг ашиглан хөрөнгө оруулагч, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, инновацлаг шийдэл санал болгодог зураг төслийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.
- Барилгын материалын импорт, худалдаа, угсралт
 
Бид 2007 оноос эхлэн үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай металл хаалганы үйлдвэрлэл, угсралт, худалдааны чиглэлээр дэлхийд танигдсан Германы “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна. “Hoermann” нь 100 гаруй жилийн туршлага, инновацийн шийдлээрээ Европын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлдэг бөгөөд өнөөдөр Ази тивд 6 үйлдвэр, 30 гаруй борлуулалтын төвтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Монголын барилгын салбарын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран олон арван төсөл, обьектын гадна, дотор, галын болон гараажийн зориулалттай хаалга, хаалтыг нийлүүлж, угсралт, баталгаат сервис үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай хамт олон юм. Манай угсралт, сервисийн мэргэжлийн баг Германы “Hoermann” компанийн стандарт, дүрэм, журмыг чанд мөрдөн ажилладаг бөгөөд олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартын дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг. Таван шард байрлах “Hoermann” брэндийн шоурүүмд зочлон ирж, үйлдвэр, үйлчилгээ болон ахуйн зориулалттай металл хаалганы өргөн сонголттой бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг урьж байна. Бид таны хэрэгцээнд бүрэн нийцэх чанар, дизайн, технологийн шийдлийг нэг дороос санал болгож, мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгөхөд бэлэн байна.
- Дээврийн материалын төв салбар
 
2000 оноос эхлэн Монголын зах зээлд олон улсын чанарын стандарт бүхий дээврийн болон ус тусгаарлах, ус зайлуулах материалуудыг албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүний төрөлд: Шинэ Зеланд улсын Roof компанийн Decra брэнд, Солонгос улсын Feroof болон Roser брэнд, Польш улсын Gamrat ус зайлуулах систем, Их Британийн BMI компанийн Icopal мембран, Хятад улсын Joaboa TPO мембран зэрэг багтдаг. Өнгөрсөн хугацаанд бид нийслэл болон орон нутгийн олон төслүүдэд 1 сая м.кв дээврийн материал нийлүүлж, угсралт, суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.
- Нью Вест /New West/ зочид буудал – “Ти энд Жи Тур” ХХК
 
Бид 2008 онд 30 өрөө бүхий “New West” зочид буудлыг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 3 одны зэрэглэлтэй зочид буудал болж зочдод соёлч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг олонд танигдсан байгууллага болжээ. Мөн орон нутгийн болон Европын хоолны амттай хослол бүхий гэр бүлд ээлтэй ресторан, орчин үеийн тоноглол бүхий караоке, уулзалтын өрөө, тээврийн үйлчилгээ зэрэг нэмэлт үйлчилгээтэй бөгөөд гадаад, дотоодын олон үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авч байна. Монгол Улсад зохион байгуулагдсан “Зочлох жил 2023” хөтөлбөрийн хүрээнд салбарын бусад байгууллагатай хамтран амжилттай ажилласан. Booking.com дээр 8.6 үнэлгээтэй бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд өндөр чанарын үйлчилгээ үзүүлдэг гэдгийг баталдаг. 2022 оноос “Ти энд Жи Тур” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, захирлаар Ц.Гантулга ажиллаж байна. Бид зочдод тав тух, чанартай үйлчилгээ, дурсамжтай амралт санал болгож, аялал бүрийг онцгой болгохыг зорьж байна.
Манай компанийн нэр 'T and G' нь эрхэм зорилго, урианы “Top Quality & Good Service” (Шилдэг чанар – Найдвартай үйлчилгээ) үгнээс гаралтай. Бид энэхүү зарчмыг бизнесийн бүх салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд тууштай хэрэгжүүлж, хэрэглэгчдэд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэмлэн ажилладаг юм.

.jpg)





