Товч танилцуулга
“Ти энд Жи” компани нь 2008 оноос хойш Hoermann группийн албан ёсны дистрибьютерийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсад хэрэгжсэн олон том төслүүд дээр Hoermann брэндийн металл хаалга (гаражийн, галын, хамгаалалтын, үйлдвэрийн, тусгай зориулалтын) болон хаалтуудыг нийлүүлж амжилттай ажилласаар ирсэн.
Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тус брэндийн үзэсгэлэнгийн танхимийг Улаанбаатар хотод байгуулж нээлтээ хийсэн бөгөөд хэрэглэгч, захиалагч та бүхнийг хүрэлцэн ирж олон төрлийн зориулалтын хаалганы загвар, үйл ажиллагаатай танилцан, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Манай хамтрагч байгууллагуудаас дурдвал М-Си-Эс Групп, Хурд Групп, Шунхлай Групп, МАК, ММС, Суруга Монгол ХХК, Жигүүр Гранд Групп, Хаан Жимс ХХК, Камдер ХХК зэрэг байгууллага болон хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж байна. Бид таны төсөлд зураг гаргахад зөвлөн, сонгосон хаалгыг чанарын баталгаатай өндөр түвшинд угсарч суурилуулж, баталгаат хугацааны дараа ч сервис үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.
