Захиралын мэндчилгээ

Манай компаний цахим хуудсанд зочилж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

Манай компани нь 1996 оноос үйл ажилгаагаа явуулж байгаа барилга-архитектурын зураг төсөл зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт худалдаа, угсралт зочид буудал зэрэг хавсарсан бизнес эрхэлдэг компани юм.

Бид энэ цахим хуудсаараа барилгын зураг төсөл, үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар ашиглах бүх төрлийн гараж болон явган хаалга, хашааны хаалга, цонхны хаалт, дээвэр, борооны ус зайлуулах материал тэдгээрийн төрөл иж бүрдлүүдийн талаарх мэдээллүүдийг хүргэхийг зорилоо.

Бид өнөөгийн их бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж Монгол улсын хэмжээнд томоохонд тооцогдож байгаа барилга угсралтын компаниуд болох MCS проперти, Газар ХХК, Заг ХХК, Макс групп, Камдер ХХК, Суруга Монгол ХХК, М-Си-Эс Кока Кола, Эрэл групп, Жигүүр гранд Хаан жимс Эс Ти Би ХХК \зэрэг нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгж компаниудтай бизнесийн хамтын ажилгаагаа өрнүүлэн хамтран ажиллаж байгаа билээ.

Та бүхэнд амжилт бүтээлийн дээд алдар хүндийн оргилыг хүсье.

Компанийн танилцуулга

Тус компани 1996 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр манай хамт олон барилга хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт худалдаа, угсралт, зочид буудал гэсэн хоорондоо уялдаа бүхий хэд хэдэн чиглэлээр үйл ажилагаагаа явуулдаг, 100 гаруй ажилтантай Монголын барилгын салбартаа танигдсан, өөрийн гэсэн байр суурь нэр хүндтэй компани болон өргөжижээ.

  •      Барилгын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ

Өнгөрсөн хугацаанд барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж Нийслэл болон хөдөө орон нутгийн 300 орчим барилга, хот байгуулалтын төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 70 орчим хувь нь баригдаж, ашиглагдаж байна.

Эдгээрээс зарим нэгийг дурьдвал:

“SOS-Хүүхдийн хотхон”, Санзай орон сууцны хотхон, Голомт хотхон орон сууцны цогцолбор, Буянт-Ухаа спорт цогцолбор, Хаан банк Макс таур офис, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс аймгуудын спорт цогцолбор, Монгол банкны барилгуудын шинэчлэл, Христийн сүмийн барилгууд, “Оргил” худалдааны төвүүд, “Энканто” 1,2,3 хотхоны барилгууд, Оюутолгой, Тавантолгойн уурхайн барилга, объектууд, Яармагийн Белла Виста залуучуудын орон сууцны хороолол, Замын-Үүд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэргийг нэрлэж болно.

Манай зураг төслийн группын хамт олон нь барилгын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон жилийн туршлагатай, зөвлөх архитектор, инженерүүдээс бүрдсэн бөгөөд орчин үеийн техник, программ хангамжыг ашиглан хөрөнгө оруулагч, захиалагчийн хүсэл шаардлагад нийцэн ажилладаг зураг төслийн салбарын тэргүүлэх багийн нэг болоод байна.

  •     Барилгын материалын импорт худалдаа, угсралт

·         “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор

Бид 2007 оноос эхлэн үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай металл хаалга үйлдвэрлэлтээр дагнан 100 орчим жил ажиллаж буй Германы “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд Таван толгойн уурхайн том машины засварын газрууд, Кока-Кола, Витафит, АПУ-ийн үйлдвэрүүд, Интермед эмнэлэг, Орчлон-2 сургууль, Хунгийн хотхон, Энканто хотхон, Хүннү хороолол, “АСЕМ Вилла” цогцолбор “Маршал Таун” хотхон зэрэг олон арван объектын гадна дотор болон галын, гараажийн зориулалттай хаалга хаалтыг нийлүүлэн угсарч, баталгаа гаргах үйлчилгээг захиалагч хэрэглэгчдийн шаардлага, санаа сэтгэлд нийцүүлэн хийж ирлээ.

Манай хамт олон метал хаалга, хаалт угсрах туршлагатай ажилчдаас бүрдсэн бригадуудтай бөгөөд угсралт, сервис үйлчилгээндээ Германы “Hoermann” компанийн дүрэм, журам, стандартыг баримтлан ажилладаг болно.

Манай “Hoermann” брэндийн бүтээгдэхүүний шоурүүмээр зочило ирэхийг урьж байна. 

·         Дээврийн материалын төв

Манай дээврийн материалын төв нь 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Шинэ Зеланд улсын “RoofTG” компанийн “Decra” дээврийн хавтан, Солонгосын “Feroof” компанийн чулуун гадаргуутай хавтан, Польшийн “PD profil” компанийн дээврийн ус зайлуулах систем, ОХУ-ын “КРЗ” компанийн хуйлмал дээврийн материал, мастик, Их Британийн “BMI” группын Icopal мембран зэрэг дээврийн олон төрөл, зүйлийн чанартай материалуудыг албан ёсны дистрибюторын эрхтэйгээр борлуулж, угсралтын ажлыг нь гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэл болон орон нутагт баригдаж буй төслүүдэд 800,000 м.кв дээврийн материал нийлүүлсэн туршлагатай хамт олон юм. 

Бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. 

  •  Нью Вест /New West/ зочид буудал

Бид Нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хороололд 2008 онд 30 өрөө бүхий “New West” зочид буудлаа барьсан бөгөөд өнөөдөр манай зочид буудал 3 одны зэрэглэлтэйгээр зочдод соёлч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг олонд танигдсан газар болоод байна.

Манай компанийн эрхэм зорилго, уриа бол нь “Top Quality & Good Service” буюу (Дээд зэргийн чанар - Маш сайн үйлчилгээ) гэсэн үгээр тодорхойлогдож байгаа ба түүнийг зорилго зорилт болгон гүйцэтгэж буй ажил, үйлчилгээ бүхэндээ хэрэгжүүлэн ажиллахыг зорих болно.