Манай компани байгуулагдсан цагаасаа хойш барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нийслэл болон орон нутагт нийт 300 орчим барилга, хот байгуулалтын төсөл боловсруулсан бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь амжилттай баригдаж, ашиглалтад орсон байна. Гүйцэтгэсэн төслүүдээс дурдвал: “SOS-Хүүхдийн хотхон”, “Санзай” орон сууцны хотхон, “Голомт” хотхон цогцолбор, “Буянт-Ухаа” спорт цогцолбор, “Хаан банк Макс таур” оффис, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс аймгуудын спорт цогцолборууд, Монгол банкны барилгын шинэчлэл, Христийн сүмийн барилгууд, “Оргил” худалдааны төвүүд, “Энканто” 1, 2, 3 хотхон, “Оюутолгой” болон “Тавантолгой” уурхайн барилга, объектууд, “М-Си-Эс Проперти” ХХК-ийн Кока-Кола агуулахын барилга, “Вива Сити” цогцолбор, Замын-Үүд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно. 2021 оноос “Ти энд Жи Архитектс” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, гүйцэтгэх захирлаар А.Түвшинбаяр ажиллаж байна. Манай зураг төслийн баг нь олон жилийн туршлагатай зөвлөх архитектор, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн бөгөөд орчин үеийн техник, программ хангамжийг ашиглан хөрөнгө оруулагч, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, инновацлаг шийдэл санал болгодог зураг төслийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.

Буцах
Товч танилцуулга
Ти энд Жи Архитектс
Манай компани байгуулагдсан цагаасаа хойш барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаагаа тасралт...