Hoermann хаалга, хаалт

Бид 2007 оноос эхлэн үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай металл хаалганы үйлдвэрлэл, угсралт, худалдааны чиглэлээр дэлхийд танигдсан Германы “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна. “Hoermann” нь 100 гаруй жилийн туршлага, инновацийн шийдлээрээ Европын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлдэг бөгөөд өнөөдөр Ази тивд 6 үйлдвэр, 30 гаруй борлуулалтын төвтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Монголын барилгын салбарын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран олон арван төсөл, обьектын гадна, дотор, галын болон гараажийн зориулалттай хаалга, хаалтыг нийлүүлж, угсралт, баталгаат сервис үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай хамт олон юм. Манай угсралт, сервисийн мэргэжлийн баг Германы “Hoermann” компанийн стандарт, дүрэм, журмыг чанд мөрдөн ажилладаг бөгөөд олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартын дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг. Таван шард байрлах “Hoermann” брэндийн шоурүүмд зочлон ирж, үйлдвэр, үйлчилгээ болон ахуйн зориулалттай металл хаалганы өргөн сонголттой бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг урьж байна. Бид таны хэрэгцээнд бүрэн нийцэх чанар, дизайн, технологийн шийдлийг нэг дороос санал болгож, мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгөхөд бэлэн байна.

Манай хамтрагч байгууллагуудаас дурдвал М-Си-Эс Групп, Хурд Групп, Шунхлай Групп, МАК, ММС, Суруга Монгол ХХК, Жигүүр Гранд Групп, Хаан Жимс ХХК, Камдер ХХК зэрэг байгууллага болон хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж байна. Бид таны төсөлд зураг гаргахад зөвлөн, сонгосон хаалгыг чанарын баталгаатай өндөр түвшинд угсарч суурилуулж, баталгаат хугацааны дараа ч сервис үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.

Гүйцэтгэсэн төслүүд

  • АРЦАТ ВИЛЛА ХОТХОНХӨРШ ЗААНУУД ХХК захиалгаар 2018 онд арцат вилла төсөлд гражын автомат хаалга нийлүүлж угсарч өгөв.
  • ОРЧЛОН-3 ОЛОН УЛСЫН АХЛАХ СУРГУУЛЬЭМ СИ ЭС ПРОПЕРТИ ХХК захиалгаар ангийн хаалгыг угсарч хүлээлгэж өглөө.
  • RIVER STONE 1; 2ЭС ДЕВЕЛОПМЕНТ ХХК захиалгаар гражын автомат хаалга угсарч хүлээлгэж өгөв.
  • АСЕМ ВИЛЛА ТӨСӨЛЭМ СИ ЭСИ ПРОПЕРТИ ХХК захиалгаар асем вилла төсөлд ахуйн гражын хаалга болон гадна хаалга нийлүүлж угсарч өгөв.
  • ПОРШЕ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМСТАР ЧЕЙС АВТОМАТИВ ХХК захиалгаар дотор хаалга нийлүүлж, угсарч өгөв.
  • NUBIA - ТОМ МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАР, ГАРАЖМ СИ ЭС ПРОПЕРТИ ХХК захиалгаар гражын автомат хаалга нийлүүлж, угсарч өгөв.
  • ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ЗАСВАРЫН ТӨВВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК захиалгаар гражын автомат хаалга амжилттай угсарч өглөө.
  • ИХ МОНГОЛ ПЛАЗАДАКО КОНСТРАКШН ХХК захиалгаар автомат гражын хаалгыг нийлүүлж угсарч өглөө.
  • BSB ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХBSB ТРЕЙДИНГ ХХК захиалгаар агуулахын зориулалттай хаалга нийлүүлж угсарч хүлээлгэж өглөө.
  • ДӨРВӨН УЛИРЛЫН ЦЭЦЭРЛЭГ-С1-5 БАЙРСУРУГА МОНГОЛ ХХК захиалгаар гражын автомат хаалга нийлүүлж угсарлаа.

Мэдээ, төслүүд

Hörmann Beijing Trading Co., Ltd салбар компанийн 25 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

Герман улсын Hörmann групп нь хаалга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг билээ. Өнөөдөр ...

Дэлгэрэнгүй
Hoermann компанийн уулзалт

Герман улсын томоохон компаниудын нэг болох Hoermann компанийн албан ёсны дистрибьютор T&G LLC., Dist...

Дэлгэрэнгүй
Герман улсын Hoermann компанийн Азийг хариуцсан захирлын уулзалт, айлчлал амжилттай өрнөж байна

2023 оны 05 сарын 20-ны өдөр Hoermann компанийн Азийг хариуцсан захирал ноён Hendrik манай улсад айл...

Дэлгэрэнгүй
БАРИЛГА-EXPO 2023

Бид БАРИЛГА, ОРОН СУУЦ-2023 үзэсгэлэнд дэлхийд алдартай HOERMANN брэндийн ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ШИНЭ ИН...

Дэлгэрэнгүй