Товч танилцуулга

Зургийн групп

"Ти энд Жи" ХХК-ийн зураг төслийн салбарын өнгөрсөн 25 жилийн хугацаанд ажил үйлчилгээгээ тасралтгүй явуулж, нийслэл болон хөдөө орон нутагт баригдах нийт 290 гаруй барилга объектын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд түүнээс 80 хувь нь баригдаж ашиглалтанд орсон амжилтаар энэхүү ойгоо угтаж байна. Манай компани өнгөрсөн хугацаанд “Худалдааны гудамж-2005” хот байгуулалтын төсөл, “Голомт хотхон” орон сууц-үйлчилгээний цогцолбор, “Санзай орон сууцны хотхон” (28 га), “SOS хүүхдийн тосгон”, МАКС Tower, “МСS Проперти” ХХКомпанийн “Кока кола” үйлдвэрийн барилга, Оюу толгойн 4000 ажилчдын суурин, Увс, Баян-Өлгий, Төв, Сүхбаатар аймгуудын спорт цогцолборууд, “Энканто” хотхон, УИХ-ын ордон, Женерал импексийн оффис, Өмнөговь аймгийн Цогт-Цэций орон сууцны хороолол, Шилтгээн, Вива сити хотхон зэрэг олон гадаад дотоодын хөрөнгө оруулалттай объектын зураг төслийг амжилттай гүйцэтгэж барилгын зураг төслийн үйлчилгээний чиглэлд цаглашгүй туршлага хуримтлуулан ажиллаж байна. Дээрх хугацаанд боловсруулсан архитектурын бүтээлийн нэг нь “МАЭийн Нэрэмжит” дээд шагнал, 6 нь оны шилдэг бүтээлийн шагнал хүртэж, 2008 онд Монгол Улсын барилгын салбарын топ 10 байгууллагад багтан Зураг төслийн шилдэг компаниар шалгарч байв. Манай байгууллагын инженер техникийн ажилчид нь барилгын норм, дүрэм бусад хууль тогтоомжийг мөрдөн хэрэглэгч, захиалагчдын ашиг сонирхолд нийцсэн бүтээл боловсруулахыг байнгын зорилго болгон ажиллаж байна.