Товч танилцуулга

 “Ти энд Жи” группийн салбар болох New West зочид буудал нь 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Манай зочид буудал Улаанбаатар хот дахь олон улсын 3 одны зэрэглэл бүхий 4 төрлийн 27 өрөөтэй. Хотын төвөөс 4,2 км-ийн зайтай, Нисэх онгоцны буудлаас 20 минут, галт тэрэгний буудлаас 5 минутын зайд байрлаж байна.

Манай зочид буудал нь Европ, Монгол хоолны ресторан, караоке өрөө, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг. 

Бид 2021 онд засвар хийж шинэчлэгдсэн бөгөөд тав тухтай, тохилог орчинд чанартай үйлчилгээг гадаад дотоодын зочдын сэтгэлд нийцүүлэхээр зорин ажиллаж байна.