2022-12-06
Монгол Улсын Гавъяат Барилгачин Н.Цогтоо

Манай компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, МУ Зөвлөх архитектор Норовын Цогтоо нь 2022 оны 11-р сарын 25-ны өдөр Улс тунхагласны баярыг тохиолдуулан 41 жилийн хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлэн Монгол Улсын Гавъяат Барилгачин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
1981 оноос хойш Барилгын зураг төслийн чиглэлээр ажиллаж, 1996 онд "Ти энд Жи" ХХК-ийг үүсгэн байгуулж нийтдээ 300 гаруй барилгын зураг төслийг гаргаж, тэдгээрээс 80 гаруй хувь хотын өнгө төрхийг тодорхойлон сүндэрлэжээ.
Мөн барилгын материалын импорт худалдааны чиглэлээр салбартаа тэргүүлсэн Дээврийн бүх төрлийн материал, Hoermann брендийн бүх төрлийн хаалга хаалт зэрэг барилгын салбарт өөрийн байр суурийг эзэлсэн групп компанийг бий болгон ажиллаж байна.
Нийт хамт олон, хамтран зүтгэгч нараас нь халуун баярыг хүргэж байна.


Бусад нийтлэлүүд
-
Мэдээ мэдээлэл
Hoermann компанийн уулзалт
Герман улсын томоохон компаниудын нэг болох Hoermann компанийн албан ёсны дистрибютер T&G; LLC., Distributor Hörmann -ийн Гүйцэ...
Дэлгэрэнгүй унших
-
Мэдээ мэдээлэл
Герман улсын Hoermann компанийн Азийг хариуцсан захирлын ...
2023 оны 05 сарын 20-ны өдөр Hoermann компанийн Азийг хариуцсан захирал ноён Hendrik манай улсад айлчлан ирж, Hoerman...
Дэлгэрэнгүй унших
-
Мэдээ мэдээлэл
Ти энд Жи ХХК ДМТ-ийн удирдлага, менежерүүд туршлага судл...
Ти энд Жи ХХК-ын Дээврийн материалын төвийн Гүйцэтгэх захирал Д.Аззаяа, борлуулалтын менежер Э.Чинбат нар нь Joa Boa Technology...
Дэлгэрэнгүй унших