Сүхбаатар аймгийн Баруун -Урт хотод СПОРТ цогцолбор нээлтээ хийлээ
Манай компанийн зураг төслөөр баригдсан 800 хүний суудалтай СПОРТ цогцолборын нээлт амжилттай болж, Барилгын яамны сайд Ж.Батсуурь, Барилгын гүйцэтгэгч Их Модун ХХК, Аймгийн Засаг дарга, тамгын газрынхан болон тамирчид өргөнөөр оролцлоо. Энэ цогцолбор барилга нь монгол гэр-үндэсний уламжлалт архитектурын загвар дизайны шийдэлтэйгээрээ онцлог юм. Аймаг орон нутгийн иргэд болон тамирчид маань сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Шинэ спорт цогцолбортой болсон Сүхбаатарчууддаа баяр хүргэе!