Товч танилцуулга

Манай компанийн Дээврийн материалын төв салбар нь Шинэ Зеландын DECRA брендийн дээврийн албан ёсны борлуулалтыг хариуцан олон жил амжилттай хамтран ажиллаж байна. DECRA дээвэр нь 75 жилийн түүхтэй бөгөөд судалгаа, хөгжүүлэлтэндээ тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, инновацийг шингээж байнгын сайжруулалт хийгддэг бөгөөд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай юм. Бид олон үзүүлэлтээрээ олон улсын стандартуудыг хангаж ажилладаг дэлхийд тэргүүлэгч IKO компанийн 50 жилийн баталгаатай, чанарын өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүнийг Монголийн хэрэглэгчиддээ санал болгон ажилладаг бөгөөд 2024 оны 10 сарын 01-ний өдөр DECRA брендийн Export Sales Manager ALEX KWON -ийн удирдлага дор сургалт зохион байгуулагдлаа.