BAU MUNICH 2023 4 жил завсарлаад энэ жил зохион байгуулагдлаа

"Ти энд Жи" ХХК-ын Hoermann distributor салбарын гүйцэтгэх захирал Ц.Гантулга, гадаад харилцаа, борлуулалтын ахлах менежер К.Асылбек нар Герман улсын Мессе Мюнхен үзэсгэлэнгийн төвд 4-р сарын 17-ноос 22-ны хооронд зохион байгуулагдсан *Архитектур, материал, системийн дэлхийн тэргүүлэгч BAU MUNICH 2023 үзэсгэлэн*-д оролцлоо. Уг үзэсгэлэн яармаг нь дөрвөн жил завсарласаны дараа 190,000 орчим зочин 49 орны (2019: 45 улс) 2,260 (2019: 2,250) оролцогчидтой шинэлэг чиг хадлагатай зохион байгуулагдсан байна. http://hormann.mn/ 70180035