2018-12-15

New West зочид буудлын ажилтан 10 жилийн ойдоо зориулж шүлэг бичжээ.

New West зочид буудлын салбарын ахлах тогооч Ц.Ган-Эрдэнэ нь шүлэг бичих сонирхолтой билээ. Тэрхүү сонирхлынхоо дагуу салбарынхаа 10 жилийн ойд зориулж зохиосон шүлгийг та бүхэндээ танилцуулж байна. 

Үүлэн цэнхэр тэнгэр хөхрөн тунайх мөчид

Үлгэрийн жаргалт наран ээн тухлах агшинд

Үндэст амин мөчир соёолон гийх тохионд

Үүрдийн амгаланд цэнгүүлэх рашаант усны судалд

Өнө мөнхийн орших Монголын газар шороонд

Өртөөлөн сүндэрлэн цэлийх нь New West цогцолбороо

Борхон зүрхний тольтоороо арван жилийн өмнө

Бодол хүслийн хязгаараар түүчээлэн гийгүүлэх гэж

Босгот өндөр харшийг сүндэрлүүлэн түгээсэн цаг саяхан ч

Бахдам амжилтын гараа тэр л өдрөөс эхлэлтэй

Аясын салхи зөөлөн үлээж амжилт биднийг дагасаар

Арван жилийн ойгоо тэмдэглэн байгаа та бүхэндээ

Бахдам амжилтын дээдийг баярын мэндтэй нь хамтад нь дэвшүүлэе ээ.

Ажил амьдралын гараагаа эхлүүлэн зүтгэх ажилчиддаа

Ашиг орлогыг өвөртлүүлэх түмэн олон үрсдээ

Ашдын дээд тааламжит нөхцлийг тухлуулан баясгах нь New West юм аа

Зуун зуунаар дуурсагдах алдрын оргил нь New West

Зовсон бүхэнд сунгах ачлалын мутар нь New West

Зориод ирсэн бүхнийг сэтгэлийн цэнгэлд умбуулах нь New West

Золгох түмэн үрсийг хурайлан дуудах нь New West юм аа.

Түүхт төр т Монголын амин хэлхээ болох

Төгс амгалан эрчүүдийн минь хийморь нь босоо байг

Төгөлдөр үзэмжит бүсгүйчүүдийн минь ухаан нь гайхагдаж байг

Түүхийг минь бичих үрсийн минь инээд цалгиж байг

Түмэн олон та нар минь энх амгалан байг ээ.

Бусад нийтлэлүүд

  • Сургалт, уулзалт зөвлөгөөн
    НОГООН БАРИЛГА БА СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    2024 оны 04 сарын 8-ны өдөр Барилга хот байгууллалтын яам Барилгын Хөгжлийн Төв, Newcom group, UNDP /United Nations Development...

    Дэлгэрэнгүй унших

  • Дээврийн материалын мэдээ
    BARILGA EXPO дээврийн материалын төв салбар

    *BARILGA EXPO 2024* Буянт-Ухаа Спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд T&G; LLC Дээврийн Материалын Төв шинэ ...

    Дэлгэрэнгүй унших

  • Мэдээ мэдээлэл
    BARILGA EXPO 2024

    2024 оны 4 сарын 12-14 өдрүүдэд Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгуулагдахBARILGA EXPO 2024  үзэсгэлэнд "Ти Энд ...

    Дэлгэрэнгүй унших