Hoermann дистрибютор
Back

Introduction

Hoermann дистрибютор

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Товч танилцуулга

Германы Hoermann Групп нь анх 1935 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхий дахинд баталгаат, чанартай бүтээгдэхүүнийг, түргэн шуурхай, нийлүүлж угсрах үйлчилгээг үзүүлж төрөл бүрийн металл хаалга, хаалт үйлдвэрлэлт, нийлүүлэлтээрээ Дэлхий дахинд тэргүүлэгч компани болж чаджээ.

 “Ти энд Жи” компани нь 2008 оноос хойш Hoermann группийн албан ёсны дистрибьюторын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд, Монгол улсад хэрэгжсэн олон том төслүүд  дээр Hoermann  брендийн металл хаалга/гаражийн, галын, хамгаалалтын, үйлдвэрийн, тусгай зориулалтын г.м/, хаалт нийлүүлж амжилттай ажиллаад байна. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тус брендийн  үзэсгэлэнгийн танхимыг Улаанбаатар хотод барьж нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд хэрэглэгч, захиалагч та бүхнийг хүрэлцэн ирж олон төрлийн зориулалтын хаалганы загвар, үйл ажиллагааг үзэж танилцан, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Манай хамтрагч байгууллагуудаас дурдвал М Си Эс Групп, Хурд Групп, Шунхлай Групп, МАК, ММС, Суруга Монгол ХХК, Жигүүр Гранд Групп, Хаан Жимс ХХК, Камдер ХХК гэх мэт албан байгууллага болон хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж байна.

Бид таны төсөлд зураг гаргахад зөвлөж, манай угсралтын баг таны сонгосон хаалгыг  чанарын баталгаатайгаар өндөр түвшинд  угсарч суурилуулах бөгөөд баталгаат хугацааны дараа ч сервис үйлчилгээ үзүүлж таны хаалганд санаа тавьсаар байх болно.